Төрийн албаны зөвлөл хуралдлаа

img

Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар энэ удаад зарим албан тушаалтныг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай болон Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг хэлэлцсэн юм.

Тодруулбал,  ЭБЭХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргаар У.Мягмарсүрэн, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн Мэргэжлийн хяналтын албаны даргаар Д.Баатарзоригт, Тамгын газрын даргаар Х.Баярхүү, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны даргаар Ж.Мөнхбадар, Цөмийн энергийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар Н.Тамир, Хууль зүйн хэлтсийн даргаар С.Доржпүрэв, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дэд даргаар Д.Эрдэнэчимэг нарыг томилуулахаар нэр дэвшүүлж, холбогдох албаны хүмүүст хүргүүлжээ.

Мөн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны долоон байгууллагаас 36 албан хаагчид зэрэг дэв олгуулах санал ирүүлснийг хянан хэлэлцээд 31 албан хаагчид тэргүүн түшмэлийн болон эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгуулах санал гаргасан байна. Дунд говь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн даргаар О.Чулуунбатыг томилсон аж.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ