Онцгойгийн албан хаагчид орон нутагт ажиллав

img

Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэр, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Гал түймэртэй тэмцэх газрын дарга онцгой байдлын хурандаа С.Залуухүү, ахлах мэргэжилтэн дэд хурандаа Г.Баттөгс нар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр суманд гарсан ойн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ. Улмаар гарсан түймрийг богино хугацаанд аюулгүй ажиллагааг ханган шуурхай унтраахад анхаарч, аймаг, сумын мэргэжлийн албадуудын харилцан ажиллагааг эрчимжүүлж, түймэр унтраах ажиллагаанд оролцож байгаа хүн, хүч техникийн бэлэн байдал, аймаг, сумын нутгийн захиргааны албан тушаалтан, иргэд, албаны бие бүрэлдэхүүнийг удирдлага зохион байгуулалтаар хангасан байна. Тус сумдад гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон Аврах тусгай анги, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид түймрүүдийг бүрэн унтрааж, орон нутагт нь хүлээлгэн өгчээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ