
Иргэдийг эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн цуврал нэвтрүүлгийг хийжээ. Энэхүү 32 цуврал нэвтрүүлгийн дээж болох эхний таван нэвтрүүлгийг ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, НЭМГ, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Төв аймгийн эрүүл мэндийн газрынханд өнөөдөр гардуулан өглөө.
Дээрх цуврал нэвтрүүлгүүд нь вируст гепатит, ДОХ, боом, хачигт халдвар, галзуу зэрэг халдварт өвчин, хавдар, цусны даралт ихсэх, харшил зэрэг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн аргууд, эрүүл хоол хүнс, дасгал хөдөлгөөний ач холбогдол, архи, тамхины хор уршиг, эмийн зохистой хэрэглээ зэрэг иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулагдсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ