Сугар гариг дэлхий, нар хоёрын дундуур явж өнгөрөх үзэгдэл болж байна
Хүн төрөлхтөн өнөөдөр зуунд ганц удаа тохиох сугар гариг дэлхий, нар хоёрын дундуур явж өнгөрөх үзэгдлийн гэрч болж байна.
Уг гаригийг монголчууд “Үүрийн цолмон, үдшийн гялаан” гэж нэрлэдэг. Хэмжээ, жингийн хувьд дэлхийтэй ойролцоо тул түүнийг дэлхийн ихэр эгч гэж ч хэлдэг.
Энэ үзэгдэл зүүн Австрали, зүүн Хятад, ОХУ-ын Алс Дорнод, Сибирь, зүүн Урал, Кольскийн хойгийн зүүн эргээс хамгийн тод харагдана гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Сугар гариг Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 07.00 цагийн үед нарны өмнүүр орж иржээ. Үүнийг монголчууд тусгай нүдний шилээр ажиглаж болох аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ