Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн журам батлагдлаа

img

 “Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн хэмжээ, журам батлах тухай” Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал батлагджээ. Энэ нэг иргэнд ногдох зардлын хэмжээгээр тооцож, санхүүжүүлэх арга нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг орон нутгийн хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн тэгш хүртээмжтэй үзүүлэх, тусламж үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэхэд санхүүгийн оновчтой хөшүүргийг бүрдүүлэх зорилготой юм. Санхүүжилтийг 0-5, 5-16, 16-49, 60-аас дээш насны ангиллаар мөн гэр хороолол болон орон сууцныхан гэсэн ялгаатай байхаар журамд тусгаж, бодит өртгөөр нь тооцон өмнө мөрдөж байсан тарифаас 40 орчим хувиар зардлын хэмжээг нэмэгдүүлж өгчээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ