
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд эрүүл мэндийн асуудлыг тусгаж байхаар Эрүүл мэнд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хамтран өчигдөр санамж бичиг байгуулжээ.
Сүүлийн үед уул уурхай, дэд бүтцийн салбарын хөгжилтэй холбоотой хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн ихсэж, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэж байгаа.
Тиймээс энэ чиглэлээр аливаа үйл ажиллагаа явуулахад орчны нөлөөллийг БОАЖЯ болон ЭМЯ-ны хамтарсан шийдвэрээр үнэлж байх журам боловсруулан мөрдөх болж байгаад энэхүү санамж бичгийн ач холбогдол оршиж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ