
УИХ-ын гишүүн Су.Батболд Хохирол барагдуулах тухай хуулийн төсөл санаачилсан байна. Тэрбээр төсөлдөө Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдод учирсан хохирлын үндсэн хэсгийг төсвийн хөрөнгөөр дахин барагдуулах тухай тусгажээ.
Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцээд улсын төсвөөс олгосон хөрөнгийг буцаан улсын төсөвт бүрэн барагдуулж дуусаагүй, 2012 оны Төсвийн тухай хуульд санхүүжилтийн эх үүсвэр тусгагдаагүй, хуулийн төсөл батлагдсанаар үүсэх санхүү, эдийн засгийн нарийвчилсан тооцоо, судалгаа хийгдээгүй байгааг анхаарах нь зүйтэй хэмээн уламжлахаар боллоо.
Холбогдох хуулийн дагуу 8301 хадгаламж эзэмшигчдэд 35.5 тэрбум төгрөг олгож, төсөвт 13.9 тэрбумыг буцаан төвлөрүүлсэн байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ