Дэлхийн зах зээлийн үнээс хамааран шатахууны татварыг тогтооно

img

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын санаачилсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай төсөлтэй нэгтгэн УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Гишүүн хуулийн төсөлдөө жижиглэнгээр борлуулж байгаа шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс дэлхийн зах зээлийн үнээс хамааруулан татварын хувь хэмжээг хэлбэлзүүлэх, автобензин, дизелийн түлшийг бөөнөөр борлуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжийг Онцгой албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамааруулахгүй байхаар тусгасан байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ