Генерал цолны цалингийн нэмэгдлийг дэмжих боломжгүй гэж үзлээ

img

Генерал цолны цалин олгож байх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцээд хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй гэдгийг Засгийн газраас уламжлахаар боллоо. Тухайлбал, цалин олгох эсэх асуудлыг зөвхөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй зэрэг шалтгааныг уламжилжээ. Цэргийн дээд цол болох генерал цолыг 158 хүн хүртсэний 84 нь амьд сэрүүн, үүнээс 52 нь тэтгэвэрт байдаг юм байна. Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн албаны саналыг үндэслэн нэр бүхий 23 албан хаагчид тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтон, төрийн 72 жинхэнэ албан хаагчдад эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгохоор боллоо. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ