Монголын сонгодог урлагийн төлөөлөгч дэлхийн тэмцээнд оролцоно

img

Алдарт Пласидо Домингогийн нэрэмжит дэлхийн дуурийн дуулаачдын XX тэмцээнд МУГЖ ДБЭТ-ын дуурийн гоцлооч Энхбатын Амартүвшин сонгон шалгаруулалтын шилдэг 40-н дуучдын жагсаалтад багтаж, зургадугаар сарын 1-ний өдөр Бээжинг зорьсон. Уралдаан энэ сарын 4-нөөс 10-ныг дуустал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод байрлах алдарт “Шувууны үүр” театрт болно. Уг дэлхийн тодотголтой уралдаанд 18-32 насны мэргэжлийн дуурийн дуучид оролцдог. Уралдааны хоёрдугаар шалгаруулалтад 40 дуучдаас 20 нь үлдэнэ, харин төгсгөлийн шатанд 10 дуучин шалгарч Пласидо Домингогийн удирдлаганд эгшиглэх симфони найрал хөгжимчидтэй дуулж шагналтнууд тодорно. Уралдааны шагналтнуудыг маш олон дэлхийн нэр хүндтэй концерт, тоглолтууд хүлээж байдаг. Уг тэмцээн нь 1993 оноос эхлэн франц, мексик, испани, япон, герман, америк, австри, болгар, унгар, итали, ОХУ зэрэг орнуудад амжилттай зохиогдож, энэ удаагийн XX дахь тэмцээн урд хөршид анх удаа зохиогдохоор бэлэн болсон байна. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ