
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Б.Алтанчимэг нар өчигдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хямд, шуурхай, чанартай хүргэх менежментийг бий болгох, тус салбар дахь төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэл, итгэлцэл, ил тод байдал болон түншлэлийг бэхжүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулан мөрдөн ажиллах юм.
Санамж бичгийн хамрах хүрээнд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн, иргэний нийгмийн, эрүүл мэндийн салбарын зээл тусламжийн зохицуулах зөвлөлийн байгууллагууд, бусад эрүүл мэндийн байгууллагууд багтах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ