Мадонна шүүхэд дуудагдаж магадгүй

img

Дуучин Мадонна Францын шүүхэд дуудагдаж магадгүй байна. Түүнийг Францын хэт барууны “Үндэсний Фронт” нам шүүхэд өгнө хэмээн мэдэгдээд байгаа юм. Учир нь, Мадонна Израильд хийсэн аялан тоглолтынхоо үеэр тус намын дарга Мишель Ле Пений зургийг ашиглажээ. Ашиглахдаа тайзны ард зассан дэлгэцээр зургийн слайд шоу үзүүлэхдээ Ле Пений духан дээр нацистуудын хас тэмдгийг наасан байдалтай харуулсан аж.  Францын “Үндэсний Фронт” намын гишүүд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй, үндсэрхэг гэгддэг ч намын даргыг нь нацистуудын бэлгэ тэмдэг болсон хас тэмдгээр “гоёсонд” ихээхэн бухимдсан байна. Хэрэв түүнийг дараагийнхаа тоглолтод  Мишель Ле Пений зургийг ашиглах юм бол шүүхэд өгнө хэмээн   мэдэгдсэн байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ