О.Зоригтыг шөнө Цагдан хорих төвд авчирчээ

img

 Цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зориг нарыг шүүх хурал Цагдан хорих төвд эхлэх гэж байна. Дөнгөж сая шүүгдэгчдийг шүүх танхимд орууллаа. Зүрхний мэс засалд ороод байсан дэд хурандаа О.Зоригтыг өнгөрсөн шөнө 23.00 цагийн үед Клинкийн III эмнэлгээс Цагдан хорих төвд авчирсан байна. Түүний биеийн байдал сайнгүй тул хорих төвийн эмнэлгээс III эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооноос хурандаа Ш.Батсүхын өмгөөлөгчөөр С.Тэгшжаргал, дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзийг томилжээ. Мөн өмгөөлөгч Ё.Өнөрбаяр дэд хурандаа О.Зоригтийг, Ж.Яринпил хошууч генерал Ч.Амарболдыг өмгөөлөхөөр болсон. Гэсэн ч эцсийн байдлаар Ж.Яринпил Ч.Амарболдыг, Ё.Өнөрбаяр О.Зоригтыг, Ц.Оюнцэцэг  Ш.Батсүхыг, Т.Мөнхдэлгэр Г.Ганбаатарыг өмгөлөхөөр болжээ. Хуралдаанд шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, Ч.Уртнасан нар оролцох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ