
"Sоny” компани “Плейстэйшин 3” загварын тоглоомонд хүүхэд багачуудын сонирхон унших дуртай үлгэрийн номыг оруулсан байна. Хүүхдүүд тоглоомыг ашиглах үед тэдний дүрс камертай холбогдож дэлгэцэн дээр гарч эхлэх бөгөөд хүүхдүүд өөрсдөө хэдэн ч төрлийн нэмэлт зураг, дүрснүүдийг оруулж болох юм байна. Түүнээс гадна жижиг хэмжээний компьютерийн тоглоомуудыг ч бас оруулж өгсөн байна. Видео тоглоомоор гарсан анхны ном нь хүүхэд багачуудын амтархан унших дуртай Жоанна Роулингийн алдарт Харри Поттер киноны зохиол юм. Одоогийн байдлаар уг тоглоом нь АНУ-ын Лос- Анджелес хотод амжилттай худалдаалагдаж байна.“Sony” компани нь 1980 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийн эхээр тус компаны хувьцаа 1000 иен /12.77 ам.доллар/-ээр унаад байгаа юм байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс хувьцааны үнэ ийнхүү унаж байгаад нилээд түгшиж байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ