“Дэлхийн ихэр гариг” нарыг хиртээж байна
Хүн төрөлхтөн өнөөдөр зуунд ганц удаа тохиох сугар гариг дэлхий, нар хоёрын дундуур явж өнгөрөх үзэгдлийн гэрч болж байна. Уг гаригийг монголчууд “Үүрийн цолмон, үдшийн гялаан” гэж нэрлэдэг. Хэмжээ, жингийн хувьд дэлхийтэй ойролцоо тул түүнийг дэлхийн ихэр эгч гэж ч хэлдэг. Энэ үзэгдэл зүүн Австрали, зүүн Хятад, ОХУ-ын Алс Дорнод, Сибирь, зүүн Урал, Кольскийн хойгийн зүүн эргээс хамгийн тод харагдаж байгаа аж.












СЭТГЭГДЭЛ БИЧИХ