О.Зоригт өмгөөлөгчгүй шүүх хуралд орж байна

img

Долдугаар сарын нэгний хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригтод холбогдох шүүх хурал Цагдан хорих төвд үргэлжилж байна.Шүүгдэгчид эрүүл мэндийн байдлын улмаас батлан даалтад гарах, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа өгөхийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч эдгээр хүсэлтийг хүлээн авсангүй. "Төрөөс өмгөөлөгч томилох шийдвэр аль ч улсад байдаг. Шүүгдэгч нараас тайлбар сонсохгүй. Гомдлоо дараагийн шатны шүүхэд гаргаж болно. Шүүх хуралд ирээгүй өмгөөлөгч нарыг шүүхэд хүндэтгэлтэй хандаагүй гэж үзэж байна, тэдэнд хариуцлага тооцно. Өмгөөлөгчдөд хавтаст хэрэгтэйгээ танилцах хангалттай хугацаа өгсөн. Тиймээс хүсэлтийг  хүлээж авахгүй " гэсэн тайлбарыг Ч.Хосбаяр шүүгч өглөө. Шүүх хурал хоёр өмгөөлөгчтэй үргэлжилж байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ