
БНСУ-ын дэлгэцийн оддоос дахин нэг хос төрөх нь. Таван жилийн турш үерхэж байгаа жүжигчин Юү Жи Тэ, Ким Хю Жин нар хуримынхаа өдрийг товоллоо. Сөүл, Жангжүнгдун, Шилла хэмээх дээд зэрэглэлийн зочид буудалд болох хуримаа хаалттайгаар хийхээр болжээ.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хосууд ойр дотно буйгаа зарлаж байсан юм. Жүжигчин Юү Жи Тэ өнгөрсөн сард MBC телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Ким Хю Жин , би чамд хайртай хэмээн хэлж байсан юм.
Ирээдүйн эхнэрээ хамгийн сайхан, хамгийн аз жаргалтай сүйт бүсгүй байлгахын тулд Юү Жи Тэ их хичээж хуримандаа бэлтгэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ