Ж.Наранцацралт нар жаргахаас өмнө наадам өндөрлүүлсэн нь..
Монгол Улсын ерөнхий сайд асан Жанлавын Наранцацралт асан бөхөд мөн ч элэгтэй нэгэн байлаа. Дуу хуурын нутагтаа бөхийн хийморийг эргүүлэн дуудаж, улсын цолтон олноор мэндлэх үүд хаалгийг тэрбээр цэлийтэл нээж өгсөнөөрөө гавъяатай нэгэн.
Ж.Наранцацралт дарга улсын наадмын зохион байгуулах хорооны даргаар нэлээд хэдэн жил ажиллаж, нээлтээс нь авхуулаад өндөрлөтөл бүх хариуцлагийг хүлээдэг байж. Гэтэл "Хоёр Эрдэнэ" үзүүр түрүүнд үлдээд, тэд их удаан барилдаж, сүүлдээ бүр зуны нарыг жаргахыг үзэж байж давалцдаг боллоо. Улсын наадмын үзүүр түрүүны хоёр бөх дөрвөн цаг гаруй тулаад зогсоход, үзэгчдэд үзэх юм үнэндээ алга болоод нойр нь хүрээд эхэлнэ. Төр засгийн удирдлагууд ч наадмаа хаагаад гэртээ харих нь зүй...
Нараа даргийг наадмаа удаалаа ч гэж хүмүүс үг хаяж эхэлж гэнэ. Ингээд нэгэн арга сүвэгчилжээ... Дарга наадмын өмнөхөн Сүүж уулын амралтанд буугаад мордохдоо дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй хэдэн үг сольжээ.....................
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ