Хэсгээсээ шалгарвал 2 сая, аварга болвол 4,5 сая еврогийн шагналтай

img

Украины хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Григорий Суркис баг тамирчдаа “Евро-2012”-т амжилттай оролцвол хэрхэн шагнахаа мэдэгджээ. “Украины шигшээ баг хэсгээсээ шалгарвал 2 сая евро, финалд шалгарсан тохиолдолд 3 сая евро, харин Европийн аваргаар тодорвол 4,5 сая еврогийн шагнал хүртээнэ. Түүнчлэн хэсгийн тоглолтын хожил бүрийг 500 мянга, тэнцвэл 250 мянгаар үнэлнэ” гэж Суркис өгүүлэв. Тэрээр мөн “Энэхүү мөнгөн урамшууллыг бусад орны шигшээ багтай харьцуулвал бага биш, харин ч ахиу шагналтайн тоонд багтана. Миний бодлоор санхүүгийн дэмжлэг бол амжилт ялалтын өчүүхэн нэг хэсэг. Багийнхан маань ч надтай санал нийлж байгаа. Европийн аварга шалгаруулах тэмцээн эх оронд нь болж байхад зөвхөн мөнгөний төлөө тоглож болохгүй” гэлээ. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ