Азийн мотоциклчид Улаанбаатарт уралдана

img

Ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 9-10-нд Улаанбаатар хотноо бартаат замын мотоциклийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, ивээн тэтгэгчдийн оролцоотойгоор нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг Морингийн даваанд явагдах тус тэмцээнд манай тивийн 15 орны мотоциклчид уралдахаар мэдүүлгээ илгээж, түрүүчээсээ гурван орны баг ирээд байна. Харамсалтай нь манай урдаа барьдаг шилдэг мотоциклч, олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд гэмтлийн улмаас энэхүү тэмцээнийг өнжихөөр болжээ. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ