
МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан тэргүүтэй Монголын олимпийн төлөөлөгчид Тайванийн үндэсний олимпийн хорооны урилгаар Тайбэй хотод айлчилж байна. Манай олимпийн зүтгэлтнүүд гурван хоногийн ажлын айлчлалын хүрээнд Тайванийн ҮОХ болон спортын холбоод, Шинэ Тайбэй хотын спортын агентлагийн удирдлагуудтай яриа хэлэлцээр хийж, спортын барилга байгууламжуудтай танилцах юм. Хоёр орны спортын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцсон байна.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ