Наадмаас өмнө зам засварын ажил дуусгавар болно

img

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам болоход сар гаруй хугацаа үлджээ. Наадам дөхөж буйтай холбоотой хотын тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны мэдээлснээр Улаанбаатар хотноо ид өрнөж буй зам засвар, тохижилтын ажлуудыг наадмын өмнө дуусгахаар төлөвлөжээ. Нийт 47 зам, уулзварт 12720 м2 хэвтээ тэмдэглэл, 1000 ширхэг тэмдэг хийж, 38 замд 25000 м2 урсгал засвар, 6 гүүрэнд урсгал засвар, орон сууцны хороолол доторхи 20 км автозамын шинэчлэл, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажлаас 22-ын товчооноос Дархан-Уул аймаг руу салдаг уулзвар хүртэлх 7 км замын хучилтыг хийж дуусгах аж.Мөн Нарантуул худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг энэ сарын 20 гэхэд дуусгахаар ажиллаж байгаа гэнэ. 140 км явган замыг шинэчилж, бичил цэцэрлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай 34-г байгуулж, 28 байршилд цэцгийн мандал 8000 м2, шинээр 80600 м2 талбайд зүлэгжүүлэлтийн ажлыг хийж дуусгана гэдгээ салбар хорооныхон мэдээллээ. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ