
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар А.Баянмөнхөд холбогдох хэргийг хянан хэлэлцэж түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ.
А.Баянмөнх нь 2011 оны долдугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүйтний Хонхорхойн адаг гэх газарт өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар иргэн М-ын амь насыг хохироож, нэг нас 9 сартай Х-г хөнөөхийг завдсан гэмт хэргийг үйлджээ. Мөн талийгаач М-ийн эмээл, хазаартай морь, дээл, малгай, бүс, гутал зэргийг хулгайлсан аж.
Түүнчлэн тэр шөнөдөө Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгой гэх газраас иргэн Б-ийн 18 адууг хулгайлж найман сая төгрөгийн хохирол учруулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ