Цагдаагийн экс дарга нарт холбогдох хавтаст хэргийг хэлэлцэж дуусч байна

img

Цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригт нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 10.40 цагт Цагдан хорих төвд эхэлсэн юм. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, Ж.Оюунчимэг нар  хүрэлцэн ирсэн байв.  Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө даргалагч шүүгч шүүгдэгч нарын санал хүсэлтийг сонсов. Шүүгдэгч Ч.АмарболдНадад холбогдох хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлэхээр  миний ар гэрийнхэн Ж.Яринпил өмгөөлөгчийн сонгосон байна. Бид харилцан гэрээ байгуулсан. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргана уу гэсэн хүсэлтэй байна” гэсэн бол бусад шүүгдэгчийн хувьд  ч адилхан хүсэлтэй байсан юм. Харин өмгөөлөгчдөөс Ж.Яринпил “Дөнгөж өчигдөр өмгөөлөх гэрээ байгуулсан тул хавтаст хэрэгтэй танилцах хугацаа өгнө үү” гэх саналыг хэлсэн. Түүнчлэн өмгөөлөгч Г.Ганбаатарын өмгөөлөгчТ.Мөнхдэлгэр  ч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлттэй байгаагаа хэлсэн билээ. Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооноос томилсны дагуу шүүх хуралд Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил ажиллаж, Ш.Батсүхэд н.Алтан-Өлзий, О.Зоригтод Ё.Өнөрбаяр, Г.Ганбаатарт С.Тэгшжаргал нар өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болоод байсан юм. Гэвч томилгоог цуцлах шийдвэр гаргасан нь хууль бус гэдгийг даргалагч шүүгч Ч.Хосбаяр тайлбарлав. Мөн цаазын ял оноох заалт бүхий зүйл ангиар шүүгдэж буй шүүгдэгч зайлшгүй өмгөөлөгчтэйгээр хуралд оролцох ёстой. Тиймээс О.Зоригт өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцох боломжтой, шаардлагатай үед өөрийгөө өмгөөлнө гэдгийг шүүгч хэллээ. Үүний дараа шүүгч ирц бүртгэж хуралд хүрэлцэн ирээгүй өмгөөлөгчдийн үндэслэлийг тодруулахад О.Зоригтын өмгөөлөгч Ц.Оюунцэцэг, Ш.Батсүхийн өмгөөлөгч Ё.Өнөрбаяр нар” Хэрэгтэйгээ танилцаагүй, төлөвлөсөн ажилтай тул хуралд оролцох боломжгүй” гэсэн тайлбар хэлсэн талаар нарийн бичиг шүүгчид тайлбарлав.  Ингэхдээ шүүх бүрэлдэхүүнд утсаар мэдэгдсэнийг даргалагч шүүгч биечлэн ирж, албан ёсны тайлбар өгөх учиртай гээд шүүхийг үл хүндэтгэсэн зохисгүй үйлдэл гэж буруушаав. Хурал санал хүсэлтээр сонсоны дараа  завсарлаж шүүгч хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм. Ингэхдээ өмгөөлөгчид, шүүгдэгч нарын хүсэлтийг хангах боломжгүй гэж үзсэн.  Ч.Амарболд нарыг шүүх хурал гурван цаг хиртэй үргэлжилсний эцэст хохирогч Ц.Энхбаяр” Урьдаас төлөвлөсөн тоглолтод оролцохыг хүсэхгүй байна. Шүүх ажиллагаа хууль зөрчиж байна” гэсэн тайлбар хэлж шүүх хуралд цаашид оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний өмгөөлөгч О.Баасанхүү ч хуралдааны дэг хууль зөрчиж байна гэв. Яг одоо Цагдан хорих төвийн эрүүгийн танхимд хуралдаан үргэлжилж байна. Н.Бүжин Гэрэл зургийг Б.Батжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ