Оргохыг завдсан хүмүүжигчид хариуцлага тооцжээ

img

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 425 дугаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэж байгаа ялтнуудаас энэ  оны эхний 5 сарын байдлаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа хийжээ.

Судалгаа хийхдээ ялтнуудад сахилгын шийтгэл оногдуулсан албаны даргын тушаал, зөрчлийн акт, зөрчлийг шалгасан материалтай танилцах хэлбэрээр хийсэн байна. Судалгаагаар  энэ оны  эхний 5 сарын байдлаар 3 ялтан 2 гэмт хэрэг үйлдсэн байна. Тухайлбал Чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэж байсан Э. Л, П. Т нар нь хорих ангиас оргох талаар урьдчилан тохиролцсоны үндсэн дээр  энэ оны нэгдүгээр сарын 02-ны шөнө оргохыг завдсан, энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн албаны ажилтнуудын тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлд аймгийн Цагдаагийн хэлтсээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2, 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнийг тус аймаг дахь Сум дундын шүүхээс тэдэнд тус бүр 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ