Иргэдийн санал гомдолд хариу өгчээ

img

Орхон аймгийн прокурорын газраас  төр захиргааны болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран “нээлттэй хаалганы “ өдөрлөгийг төв талбайдаа зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тодоор суртчилах, иргэд хөдөлмөрчдийн гомдол мэдээллийг хүлээн авч хариуг өгөх, мөн эрх зүйн туслалцаа үзүүлжээ. Энэ арга хэмжээний үеэр иргэд хөдөлмөрчдөөс хандан гаргасан 20 гаруй гомдол мэдээллийг бүртгэн авч тухай бүр нь хариуг өгөх,зарим гомдлыг харьяаллын дагуу холбогдох албан тушаалтнаас нь лавлаж, хариуг өгөх зэрэг ажил зохиожээ. Мөн эрх зүйн чиглэлээр “Хууль гэж юу вэ, хууль бусаар ажлаас нь халах,гэр бүлийн хүчирхийлэл,сэжигтнийг баривчлах ажиллагаатай холбоотой асуудал,эмэгтэй хүний хөдөлмөр зэрэг 12 нэр төрлийн 500 гаруй гарын авлага, жижиг товхимол материалыг бэлтгэн иргэдэд тараасан байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ