Санамж бичигт гарын үсэг зурлаа

img

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл хоорондын "Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг сайжруулах Харилцан ойлголцлын санамж бичигт" гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа  МҮХАҮТ-ын хурлын зааланд болж өнгөрлөө. Санамж бичигт Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төслийн удирдагч Эфраин Лауреано нар гарын үсэг зурсан байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ