Хамтарсан шалгалтын хуралдаан болов
Монгол улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн Тавдугаар хуралдааныг хооронд БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулжээ.
Уг хуралдаанд Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Өнөрцэцэг, Мэдээлэл технологийн төвийн дарга Д.Баатарбал, Гаалийн бодлого, Стратеги төлөвлөлтийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхтогос, Гаалийн хяналт, Эрсдлийн удирдлагын газрын гаалийн улсын байцаагч Ч.Чулуунцэцэг, Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Г.Бямбацогт, Гашуунсухайт дахь Гаалийн газрын газран дарга нар оролцжээ. Өмнөд хөршийн талаас БНХАУ-ын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн хэлтсийн дэд дарга Миао Юу-шень, Хөх хотын гаалийн газрын дэд дарга, Сун Тие-иен, Бараа хяналтын хоёрдугаар хэлтсийн дарга Жоу Яа-чунь, Хөх хотын гаалийн тамгын газрын дарга Ли Чун-хуй нар тус тус оролцсон байна. Эл дөрөвдүгээр хуралдаанаас хойш талуудын хамтын хүчин чармайлтаар хилийн хамтарсан шалгалтын ажил үр дүнтэй, амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид 1 дүгээр шатны туршилтын ажлын хамрах хүрээг тэлж, МУ-ын Гашуунсухайт, БНХАУ-ын Ганцмод боомтод манифест ижилсгэх ажлыг эхлүүлсэн нь амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийллээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ