
МСБХолбоо, Бельги улсад суугаа Монголын элчин сайдын яамтай хамтран анх удаа үндэсний дээд лигийн “Хасын Хүлгүүд” багийг Франц, Бельги, Голланд улсуудаар аялан тоглолтыг амжилттай зохион байгуулж байна.
2012.05.27 . Антвэрпэн хотод Бельги улсын Antwerp GIANTS2 багийг 75 : 82 оор хожсон.
2012.05.29 Бельги улсд ажиллаж амьдарч байгаа Монголчуудын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж хожсон.
2012.05.30 Голланд улсын Rotterdam Zuid багийг 108 : 75 –оор буулган авчээ.
2012.05.31 нд Голланд дахь улсын монголчуудын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж хожил авсан.
2012 оны 6-р сарын 5-нд Франц улсын Британи мужийн Реннес хотод тус мужийн аварга үндэсний 1-р лигт тоглох эрхтэй болсон” URB” багтай тоглож 76 : 61 харьцаагаар хожсон. Энэ тоглолтонд Сайнбаяр, Өрнүүнбилэг, Бадрах,Азбаяр нар сайн тоглосон байна. Тоглолтыг улсын шүүгч Ууганцэцэг, Энхтуул, Францын улсын шүүгч нар удирдан явуулсан аж.
2012.06.06 Францын Реннес хотын монголчуудын шигшээ багтай тоглоно.
Мөн энэ онд МСБХолбооны 50 жилийн ой тохиож байна. Энэ холбооноос ойн хүрээндээ олон ажлыг зохион байгуулж байгаа юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ