
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-н ивээн тэтгэсэн охид эмэгтэйчүүдийн МХБХ-ны цомын тэмцээн U-13, U-15, U-17, +18 хүртэл насны ангиллаар 2012 оны 6 дугаар сарын 02-нд эхэлсэн. Тэмцээнд нийт 25 багийн 250 гаруй охид, эмэгтэйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд хэсгийн тоглолт болон хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, медалийн төлөө тоглолтууд хөлбөмбөгийн талбай дээр өрнөж байна.

U-13 хүртэл насны ангилалд 8 багаас хагас шигшээд Титэм Хужирт болон Эрчим багууд өрсөлдөж, Эрчим клуб 1:0 харьцаатайгаар хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. В хэсгээс 1 дүгээр байраар шалгарсан 58 дугаар сургуулийн 2 дугаар баг, А хэсгийн 1 дүгээр байраар шалгарсан Хаан Хүнс Титэм багтай өрсөлдөн 1:0 харьцаатай хожсоноор мөн аваргын төлөө өрсөлдөх эрхийг авлаа.
U-15 насанд 6 багийн охид өрсөлдсөнөөс А хэсгийн 1 дүгээр байраар шалгарсан Хаан Хүнс Титэм баг В хэсгээс 2 дугаар байраар шалгарсан UB United багтай өрсөлдөн 4:2 харьцаатай өндөрлөсөн байна. А хэсгээс 2 дугаар байраар шалгарсан Шинэ яармаг баг В хэсгээс 1 дүгээр байраар шалгарсан Эрчим баг өрсөлдөж, 3:2 харьцаатайгаар Эрчим клуб хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхээ авлаа
U-17 насны ангилалд 6 баг өрсөлдсөнөөс “А” хэсгээс 1 дүгээр байраар UB United, В хэсгээс 2 дугаар байраар шалгарсан Хаан Хүнс Титэм багтай өрсөлдөн 12:0 харьцаатайгаар бут ниргэсэн байна. А хэсгээс 2 дугаар байраар шалгарсан 58 дугаар сургууль “B” хэсгээс 1 дүгээр байраар шалгаран гарсан Эрчим багууд хагас шигшээд өрсөлдөн 2:1 харьцаатайгаар Эрчим аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.
18-аас дээш насны ангилалд нийт 5 баг нэг хэсэгт өрсөлдөж тоглолтууд ширүүн өрсөлдөөн дунд өрнөж, 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр аваргуудаа тодруулна.
Финалын өдрийн хуваарь:
10.00 Хүрэл медаль U-13 Хаан Хүнс Титэм vs Титэм Хужирт
10.45 Алтан медаль U-13 58 дугаар сургууль 2 vs Эрчим
11.30 Хүрэл медаль U-15 UB United vs Эрчим
12.15 Алтан медаль U-15 Хаан Хүнс Титэм vs Шинэ Яармаг
13.00 Хүрэл медаль U-17 Хаан Хүнс Титэм vs 58 дугаар сургууль
14.00 Алтан медаль U-17 UB United vs Эрчим
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ