Улсын яллагчаас Ч.Амарболдод есөн жилийн ял төлөвлөжээ

img

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад байгаа цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригт нарт холбогдох шүүх хурал өчигдөр 23.30 цаг хүртэл үргэлжлээд завсарлалаа. Улсын яллагчаас тэдэнд Ч.Амарболдод ес, Ш.Батсүх, Г.Ганбаатар, О.Зоригт  нарт тус бүрт нь найман жилийн ял төлөвлөөд байгаагаа сонсгожээ. Түүнчлэн өчигдөр шүүх бүрэлдэхүүн гэрчээр мэдүүлэг өгөх ёстой байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын С.Баяр нарыг дуудуулсан боловч ирээгүй байна. Шүүх хурал өнөөдөр 10.00 цагт хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ