
АНУ-д байгаа Тиранозаурус Батаарыг эрдэмтэд судлаж Монголынх гэдгийг нотолсон билээ. Тодруулбал, Тиранозаурус Батаар нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Нэмэгтийн хөндийгөөс олдсон олдвор гэдгийг баталсан байна.
Тиранозаурус Батаарын гарал үүслийг шинжлэх ажилд палеонтологийн судалгаа шинжилгээний ажлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын шинжээч Марк Норэн, Канадын Палеонтологи, үлэг гүрвэлийн тэргүүлэх судлаач Филлип Керри нар хамтран ажиллаж байгаа юм.
Харин манай талаас БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзун, Палеонтологийн лаборатори, музейн эрхлэгч, доктор Х.Цогтбаатар нар газар дээр нь ажиллаж байгаа билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ