Олон улсын үзэсгэлэн нээлтээ хийнэ

img

“Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2012” олон улсын  үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Мишээл Экспо” төвд болно. Таван өдрийн турш үргэлжлэх уг үзэсгэлэнд органик болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг сурталчлах, экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн бизнесийг дэмжигч бүх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, сүүлийн үеийн батлагдсан техник технологийг нийтэд танилцуулах аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ