
АНУ–ын Үндэсний газар зүйн хүрээлэнгийн судлаачид дэлхийн 3,5 сая орчим хүнээс авсан судалгааныхаа дүнг гаргажээ. Тус судалгаанд оролцогчид дэлхийн 200 гаруй орны оршин суугчдын гэрэл зургийг үзээд хамгийн үзэсгэлэнтэй ард түмнийг тодорхойлох энгийн боловч хариуцлагатай даалгавар авсан аж. Судалгаагаар Казахстан улс Астана болон Алма-Ата хотын оршин суугчид хамгийн үзэсгэлэнтэй ард түмнээр шалгарсан байна. “Facebook” хуудснаа нээлттэй явуулсан уг судалгаагаар тус улс Шинэ Гвиней, Европын Холбооны улсууд, Зүүн Өмнөд Азийн улсуудын иргэдэд хамгийн ихээр таалагджээ. Харин Бразил, Кубын иргэд удаалж Итали, Испани нар жагсаалтад багтжээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ