
Өнөөдөр Нью-Йорк хотноо дэлхийд бөхийн хөгжлөөр тэргүүлдэг АНУ, ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн халз барилдаан болох гэж байна. Сонирхолтой нь уг уулзалт задгай талбайд буюу Манхэттен дүүргийн төв дэх алдарт Таймс-скверт өрнөх аж. АНУ-ын шигшээ багийг 2011 оны дэлхийн аварга Жордан Барроуз тэргүүтэй, Сэм Хазевинкль, Жаред Фрайер, Тервел Длагнев нарын "Лондон-2012" олимпийн эрхээ авсан бөхчүүд хүч үзэхээр болжээ. Харин Оросын багт гол төлөв энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтнууд бүхий залуучууд багтаасан байна:
АНУ - ОХУ
55 кг. Сэм Хазевинкль - Артас Санаа
60 кг. Логан Штайбер - Ахмед чакаев
66 кг. Жаред Фрайер - Жамалутдин Курбаналиев
74 кг. Жордан Барроуз - Камал Маликов
84 кг. Кейт Гэвин - Андрей Валиев
96 кг. Жей Ди Бергман - Шамиль Ахмедов
120 кг. Тервел Длагнев - Эдуард Базров
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ