
"Гал үндэстэн” холбооныхныг шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болох байсан ч дахин хойшиллоо. Учир нь шүүгдэгчдийн нэг болох Б. Төмөрбаатарын хэвлий тус газраа хутгалуулан, яаралтай мэс засалд ороод байгаагаас бие нь муу байгаа аж.
Уг хэргийг эргэн сануулахад өнгөрсөн оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” алтны компанийн текник хэрэгсэл рүү буудсан хэрэгт буруутгагдан “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, н.Отгонбаатар, С.Самбуу, Б. Төмөрбаатар нарыг эрүүгийн хуулийн 153.2-оор буюу бусдын эд зүйлийг санаатайгаар гэмтээж, устгасан гэх үндэслэлэлээр буруутгаж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ