Газрын нөхцөл нөөцийн судалгааг хийнэ

img

2001 онд анх удаагаа нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, НИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа.

Энэхүү төлөвлөгөөгөөр Нийслэлийн газар ашиглалтын ерөнхий чиг үүргийг бүсчлэн тогтоож өгсөн. Гэвч хотын төвийн барилгажсан хэсгийн асуудлыг орхигдуулснаараа голлох ач холбогдлоо алдсан гэж үздэг байна. Иймээс нийслэлийн газрын харилцааны гол цөм болсон үйл ажиллагаанууд болох газар өмчлөл, гэр хороолын газрыг иргэдийн оролцоотой шинэчлэн зохион байгуулах, газрын кадастрын дагуу эрхийн баталгаажилтыг сайжруулах аж.

Мөн газрын нөхцөл нөөцийн судалгааг хийж байгалийн тэнцвэрт байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, хүн амын ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, хүнсний хангамжийн бодлогыг тодорхойлох, хотын шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох замаар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг удирдах зэрэг хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн олон чухал асуудлыг нарийвчлан судалж, газрын талаар баримтлах бодлогыг тодотгох зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ