
БНХАУ-ын Сычуань мужийн Чинду хотод болсон олон улсын хүүхэлдэйн театрын фестивалиас манай Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид "Ногоон дарь эх" бүтээлээрээ оролцож Хамгийн олон үзэгчтэй, сонирхол татсан бүтээлээр шалгарч "сайн уран бүтээл" цом, сертификат, мөнгөн шагнал хүртжээ. Өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 3-ны хооронд болсон тус наадамд нийт гадаадын улс орнуудын 102 хүүхэлдэйн жүжгийн бүтээл оролцсоноос уран бүтээл нь хүмүүсийн сонирхол татахуйц, театрын сонгодог уламжлалыг орчин үетэй хослуулсан өгүүлэмж сайтай бүтээл болсон хэмээн шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ