Ус зүйн стратегийн талаар хэлэлцэж байна

img

ЮНЕСКО-гийн Ус зүйн хорооны Засгийн газар хоорондын зөвлөлийн 20-р дугаар хуралдаан Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд  энэ сарын 4-7-ны өдрүүдэд хуралдаж байна. Тус хуралд Монгол Улсыг төлөөлөн ЮНЕСКО-ийн  Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан “Цаг уурын өөрчлөлт, хотжилт, хүн амын өсөлт, цэвэр усны нөөц хомсдож  байгаа зэрэг асуудлын талаарх илтгэлийг  тавьсан юм. Өнөөдөр  цэвэр усны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул энэ талын мэдээллийг сургалтын хөтөлбөр боловсруулж ерөнхий боловсролын сургуулийн сургалтанд нэвтрүүлэх тал дээр  ЮНЕСКО-г анхааралдаа авах нь зүйтэй хэмээн тэмдэглэн хэлсэн байна. Энэхүү хуралдаанаас гарах 2014-2021 оны ус зүйн дэлхийн стратегийн төлөвлөгөөнд Монгол Улс саналаа тусгах аж. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ