92 тусгай зөвшөөрлийг бүхэлд нь болон хэсэгчлэн цуцалжээ

img

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ын өнгөрсөн жил батлагдсан. Уг журам батлагдсанаас хойш хилийн заагт хамрагдсан 161 ашиглалтын  тусгай эзэмшигчдийн 124 нь 243 тэрбум 285 сая төгрөгийн нөхөх олговор авах хүсэлтээ холбогдох газруудад нь ирүүлсэн байна. Харин хилийн заагт давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргасан аж ахуйн нэгжүүд нөхөх олговроос татгалзан ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг нь салбарын яамнаас журмын дагуу бүрдүүлж өгчээ. Нийт 29 аж ахуйн нэгжийн 36 тусгай зөвшөөрөлтэй газар ийнхүү хилийн заагт хамрагдаагүй хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бол  журмын дагуу 90 хоногийн дотор хүсэлтээ ирүүлээгүй 41-н тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг нөхөх олговор өгөлгүйгээр цуцалсан аж. Мөн 33 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зөвшөөрлийн давхцалтай хэсгийг өнгөрсөн сарын 15-ны өдрийн 333 тоот тушаалаар тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн цуцалсан 18 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан бусад шалтгааны улмаас (тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй...гэх мэт) цуцалжээ. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсан 242 ашиглалтын тусгай зөвшөөрлийн 92 нь бүхэлдээ болон хэсэгчлэн цуцлагдаад байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ