
Энэ сарын 9-10 нд Улаанбаатар хотноо бартаат замын мотоциклийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнийг МУ-ын Засгийн газар ивээн тэтгэж байгаа бөгөөд уг тэмцээн Хан-Уул дүүргийн Морингийн даваанд болох юм. Одоогоор 15 орны мотоциклчид уралдахаар мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд манай улсаас арав гаруй тамирчид энэхүү тэмцээнд оролцоно. Харамсалтай нь манай улсын шилдэг тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд гэмтлийн улмаас энэ удаагийн тэмцээнд оролцох боломжгүй болсон юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ