
2011 онд Дэлхийн дээвэр ноён оргилд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй уулчин, МУГТ Б.Гангаамаа бас нэгэн дайралт хийжээ. Тэрээр 5-р сарын 27-ны өдөр Хойд Америкийн ноён оргил Мак Кинлид дайралт хийж улсынхаа төрийн далбааг мандуулсан байна. МУГТ Б.Гангаамаа өнгөрсөн тавдугаар сарын 10-29-нд АНУ-ын гурав, Канадын нэг уулчны хамтарсан олон улсын багт орж Мак Кинли-д авиралтаа хийсэн аж. Хойд Америкийн ноён оргилд авиралт хийх шийдвэрлэх авиралт нь 17 цаг үргэлжилжээ. Ингэснээр МУГТ Б.Гангаамаа Мак Кинли-гийн оргилд гарсан хоёр дахь Монгол Улсын иргэн, мөн Монголын анхны эмэгтэй уулчин болж байна. Харин 2007 онд МУГТ Г.Өсөхбаяр энэ оргилд гарч байлаа.
МУГТ Б.Гангаамаа одоо эх орондоо ирсэн байгаа юм. Түүнтэй утсаар холбогдоход Орхон аймагт амарч байна. 6-р сарын 15-ны өдөр нийслэлд очно гэсэн юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ