Цагдаагийн экс дарга нарт 2-6.6 жилийн ял оноолоо

img

УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж олон арван цагдаагийн албан хаагч гэмтэж бэртсэн хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг холбогдуулсан шүүх хурал хоёр өдөр үргэлжилж дөнгөж сая шийдвэр гаргалаа.

Анхан шатны шүүхээс  хошууч генерал Ч.Амарболдод  6.6 жилийн хорих ял, хурандаа Ш.Батсүхэд  6.6 жил,  дэд хурандаа Г.Ганбаатарт  2 жил,  дэд хурандаа О.Зоригтод 5.6 жилийн хорих ял оноосон юм.

 Уржигдар  Цагдан хорих төвд  10.00 цагт эхэлсэн шүүх хуралд  даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, Ж.Оюунчимэг нар  оролцлоо. Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан,цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд  бүрэн хамрагдаж ял эдлэхгүй боллоо. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.  Шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооноос томилсны дагуу Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил ажиллаж, Ш.Батсүхэд н.Алтан-Өлзий, Г.Ганбаатарт С.Тэгшжаргал нар өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн юм.

 

Гэрэл зургийг Ч.Лодойсамбуу

Сурвалжлагч Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ