
УИХ-ын гишүүн Д.Арвин өчигдөр үдээс хойш хуралдсан төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ихэд бухимдсан юм. Арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа төрийн ажил иргэдэд бус арилжааны банкуудад өгөөжөө өгч байна гэсэн юм. Тэрээр бид шинэ бүтээн байгуулалт, 100 мянган айлын орон сууцны тухайд төсөвт мөнгө суулгасан. Гэтэл арилжааны банкууд үүн дээр чинь хариуцлагагүй ажиллаад байна. Төрийн бүх мөнгийг арилжааны хэдэн банкаар дамжуулахаар тэд туйлаад дуусах нь. Хүү нь ямар болчихоод байгааг Сангийн сайд та мэдэж байгаа юу.
Үүнд Сангийн сайд хариулахдаа, өнөөдрийн Засгийн газрын хурал дээр иргэдэд олгож буй 21 мянган төгрөгийн талаар ярьсан. Тэгээд нягтлаад банкны зохион байгуулалттай холбоотойгоор хураамжийг багасгах ч юм уу, асуудлыг зохицуул гэсэн. Одоо 21,0 төгрөгийн тухайд 8 сарын л хугацаа үлдсэн. Төрийн банкны салбарын тоо цөөхөн. Энэ дээр бид ажиллана гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Арвин, орон сууцны 100 мянган айлын барилгын санхүүжилтийн асуудлыг төрийн банкаар дамжуулах хэрэгтэй гэдгийг дурдаад, одоо танай Засгийн газрыг ард иргэд юу гэж хэлж байна вэ гэвэл, мөнгөний төлөө явагсдыг хэт дэмжиж байна гэж ярьж байгаа. Ард иргэдийг ер нь ингэж доош нь хийгээд дандаа банкны систем, бизнесийнхнийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна та нар гэлээ.
Эсвэл тогтоолоо өөрчлөөд Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөг биш, 20 мянган төгрөг хүмүүст өгнө гээд оруулаад ир, та бүхний энэ зальжин байдлыг бүгд л харж байгаа хэмээн хэллээ. Ард түмэнд улстөрчид өөрсдөө л амалсан мөнгө, тэгээд өгөх болохоороо ингэж шударга бус хандаж болохгүй гэдгийг эрхэм гишүүн сануулав. Тэрээр мөн арилжааны хэдэн банк арай хэтэрч байна хэмээн хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ