Улаанбаатарт 20 хэм дулаан байна

img

Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна. Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн, Говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ