ЭЕШ өнөөдөр эхэлнэ

img

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлж байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 52 шалгалтын төвд 10 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Шалгалт 10.00 цагт Орос хэлний хичээлээр эхлэх юм. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут бол монгол, англи, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байх юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ