Мария Шарапова – Дэлхийн номер нэг теннисчин боллоо

img

ОХУ – ын теннисчин, WTA–гийн номер хоёрт эрэмбэлэгдэж буй М.Шарапова 18 718 000 еврогийн шагналын сантай Францын нээлттэй тэмцээн буюу Roland Garros–ийн хагас шигшээд өнгөрсөн жилийн Уимблдоны аварга, Чехийн П.Квитоваг (6:3, 6:3)–аар хожиж, финалд шалгарахын зэрэгцээ WTA – гийн дэлхийн номер нэг теннисчин гэсэн алдраа эргүүлэн авлаа. Тус тэмцээний 21–д эрэмбэлэгдэж буй Италийн Сара Эррани Австралийн Саманта Стосурыг ( 5:7, 6:1, 6:3)–аар хожиж 2012 оны Францын нээлттэй тэмцээн буюу Roland Garros–ийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтын финалд М.Шараповатой өрсөлдөхөөр боллоо. Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ