Дөрвөн тэрбум жилийн дараа дэлхий андромедтэй нэгдэнэ

img

Дэлхийгээс 2,5  сая гэрлийн жилийн зайд орших ороомог хэлбэрийн аварга гаригийг андромед буюу М31 хэмээдэг. Тэнгэрийн заадсын орчимд байрладаг уг гариг дөрвөн тэрбум жилийн дараа дэлхийтэй мргөлдөнө гэж эрдэмтэн, судлаачид өнгөрсөн  зууны эхэн үеэс таамаглал дэвшүүлж байжээ. Тэгвэл энэ нь таамаглал төдий зүйл биш, дэлхийд нүүрлэх магадлалтай гэж НАСА-ийн эрдэмтэд мэдээллэсэн байна. Тэдний тооцоолсноор М31 гариг 400.000 км/цагийн хурдтайгаар дэлхийг чиглэн хөдөлж байгаа гэнэ. Хоёр гариг мөргөлдөж, эцсийн дүндээ нэгэн том гариг болох бөгөөд энэ үйл явцад хоёр тэрбум жилийн хугацаа шаардагдах аж. Гэхдээ мөргөлдөөниий үед нарны аймгийн бусад гариг устаж алга болохгүй юм байна. Харин нарны тойрог замаасаа гарч, шинэ тойрог замд шилжих юм байна. М31-ийн хөдөлгөөн, хурдыг “Хаббл” дурангийн тусламжтайгаар олон жилийн турш ажиглан, хэмжсэний үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн тухайгаа  НАСА-аас мэдээлсэн байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ