Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурлууд

img

"Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд доктор Ш.Лхагвасүрэн, доктор, профессор Л.Энхтүвшин нар оролцоно. 12.00 цагт Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Хүний эрх хөгжил төвөөс НҮБ-ын “РИО+20” олон улсын чуулга уулзалт болох гэж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ. 13.00 цагт УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч С.Төмөр хэвлэлийнхэнд хандлаа. СЕХ иргэн С.Төмөрийг нэр дэвшигчээр бүртгэх тогтоол гаргасан боловч 24-р тойргийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохгүй байгаа аж.   "Үндэсний мэдээллийн төв"-д 11.00 цагт  Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэх талаар Хүүхдийн төлөө газраас мэдээлэл хийнэ. 12.00 цагт  "Евро-2012" Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг хэрхэн дамжуулах талаар ТВ-9, ЕТВ телевизийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ