АТГ өдөрлөг зохион байгуулж байна

img

АТГ-ынхан яг одоо  “Чингис хаан” зочид буудалд “Авлигын эсрэг хамтдаа” өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгт АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Судалгаа шинжилгээний албаны ажилтнууд оролцож, хариуцсан чиг үүргийн талаар танилцуулж байгаа аж.

Түүнчлэн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг мөн сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар зөвлөгөө өгч, нийтийн албанд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг зэргийг өгөх аж.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ